Улсын арслан М.Бадарчийн нэхэмжлэлтэй допингийн зөрчилтэй холбогдох маргааныг хянан шийдвэрлэх хуралдаан хоёр дахь өдрөө үргэлжилж өчигдөр шийдвэрээ гаргасан. Улмаар Спортын Арбитрын шүүхээс М.Бадарчийг допинг хэрэглэсэн гэж үзэж, мэдэгдлийг Улсын арслан М.Бадарчид хүргүүлэх бөгөөд мэдэгдэлд 7 хоногийн хариу өгөх боломжтой. Тэр болтол түүний барилдах эрхийг түр түдгэлзүүллээ гэсэн байдаг.
Тэгвэл хурлын үеэр Улсын арслан М.Бадарчийн өмгөөлөгч Ч.Даваасүрэн "Шинжлэн судалсан нотлох баримтад Ч.Бадарчаас илэрсэн гэх допингийн шинжилгээний эх хувь ирээгүй. Лабораториос хоёр ч удаа шаардахад гаргаж өгөөгүй" гэх мэдээллийг өгсөн юм.