Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнгөрсөн жилийн наадмын барилдаанд М.Бадарчид өвдөг шороодсон бөхчүүдэд цол, чимгийг ӨНӨӨДӨР нөхөж олгоно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 20 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарч Улсын арслан М.Бадарчийн цолыг хурааж, түүнд унасан бөхчүүдэд цол, чимгийг нь нөхөж олгохоор болсон билээ.

Тодруулбал, Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ойд зориулсан 512 бөхийн барилдаанд М.Бадарч түрүүлж, Улсын арслан цол хүртсэн билээ. Гэвч түүний допингийн шинжилгээнд хориотой бодис илэрснээр барилдах эрхээ 4 жилээр хасуулсан юм.

Тэгвэл өнөөдөр буюу 2024.06.17-ны өдрийн 10:00 цагт Төрийн ордны "Хүндэтгэлийн өргөө"-нд М.Бадарчид өвдөг шороодсон бөхчүүдийн цол, чимгийг нөхөн олгож, үнэмлэх гардуулах ёслолын ажиллагаа болох юм.

Үүнд:

  • Аймгийн хурц арслан Б.Баянмөнхийг тав давсанд тооцож улсын начин
  • Өсөх идэр начин Э.Дашийг зургаа давсанд тооцож улсын харцага,
  • Улсын харцага С.Сүхбатыг долоо давсанд тооцож улсын заан,
  • Улсын гарди Ц.Бямба-Отгоныг ес давсанд тооцож улсын арслан цол олгож, аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг нэмээхээр аж.
ТОДРУУЛГА: Нэр дэвшигчээр бүртгэснээс хойш СЕХ нам, эвслийн шийдвэрийг үндэслэж тухайн нэр дэвшигчээс татгалзах БОЛОМЖГҮЙ
ТОДРУУЛГА: Нэр дэвшигчээр бүртгэснээс хойш СЕХ нам, эвслийн шийдвэрийг үндэслэж тухайн нэр дэвшигчээс татгалзах БОЛОМЖГҮЙ
 
У.Сүрэнжав паралимпын “Шилдгийн шилдэг тамирчин”-аар, Г.Болор-Эрдэнэ “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар тодорлоо
У.Сүрэнжав паралимпын “Шилдгийн шилдэг тамирчин”-аар, Г.Болор-Эрдэнэ “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар тодорлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.