Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

М.Бадарчийн допинг баталгаажсанаар Э.Даш харцага, С.Сүхбат заан, Ц.Бямба-Отгон арслан цол хүртэж, О.Хангай аварга ЧИМЭГ нэмнэ

Ангилал
Спорт
Огноо
Унших
2 минут 29 секунд

Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ойд зориулсан 512 бөхийн барилдаанд М.Бадарч түрүүлж, Улсын арслан цол хүртсэн. Баяр наадмын үндэсний бөхийн салбар хорооноос 2023 оны наймдугаар сарын 21-нд улсын наадамд шөвгөрсөн 32 бөх допингийн А сорьц өгөхөд түрүү бөх М.Бадарчийн сорьцоос допингийн төрлийн метенолон гэх бодис илэрч олныг талцуулсан.

Улсын арслан М.Бадарч допингийн шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрөөгүй тул В сорьцоо шинжлүүлэхээр БНСУ-ыг зорьсон ч хэрэглээгүй гэдгээ баталж чадаагүй. Уг маргаан жил дамнан үргэлжилж эцэстээ Монголын Олон улсын ба Үндэсний спортын арбитрт очсон. Улсын арслан М.Бадарчийн нэхэмжлэлтэй тус маргаан өнөөдөр эцэслэгдэж, М.Бадарчийн барилдах эрхийг дөрвөн жилээр хассан шийдвэрийг хэвээр үлдээх шийдвэр гаргалаа. Товчхондоо бол, "Би санаатай болон санамсаргүй байдлаар допинг хэрэглээгүй. Шээс сольсон, буруу шинжилсэн, санаатайгаар намайг гүтгэж байна" хэмээн мэдэгдэж байсан М.Бадарч допинг хэрэглээгүй гэдгээ баталж чадсангүй. Эцэст нь шинэ гэрч "гаргаж ирж", зүрхний эмтэй андуурч, санамсаргүй байдлаар хориотой эм ууснаа хүлээн зөвшөөрснөөр шүүх хурал өндөрлөв.

Түүний допинг хэрэглэсэн нь ийнхүү албан ёсоор баталгаажлаа. Одоо наадамд давсан давааг хүчингүй болгож, шинээр олгосон цолыг хураах, цол, чимэг авах даваанд уг бөхөд унасан бөхийг тухайн даваанд давснаар тооцож, зохих цол, чимгийг олгуулах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлснээр энэ маргаан эцэс болно.

ХЭН ХЭН ЯМАР ЦОЛ НЭМЭХ ВЭ?

  • Тавын даваанд өвдөг шороодсон Аймгийн арслан Б.Баянмөнх Улсын начин,
  • Зургаагийн даваанд өвдөг шороодсон Улсын начин Э.Даш Улсын харцага,
  • Долоогийн даваанд унасан Аймгийн арслан С.Сүхбат Улсын заан,
  • Наймын даваанд унасан Улсын аварга О.Хангай чимэг нэмнэ,
  • Есийн даваанд унасан Улсын харцага Ц.Бямба-Отгон Улсын арслан болох нь.

Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр маргааш тохионо
Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр маргааш тохионо
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.