Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар нам, эвслүүдээс ирүүлсэн Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтийг хэлэлцлээ.
Хуралдаанаар УИХ-ын сонгуульд оролцох хүсэлт гаргасан 23 нам 2 эвслийг бүртгэж, 3 намыг бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн юм.
Тодруулбал, Их эв нам, Хөгжлийн хөтөлбөр нам, Монгол шинэчлэлт намыг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсгийн 28.3.3, 28.3.7-т заасан шаардлага хангаагүй буюу сонгуулийн зардлын тайлан гаргах талаарх журам зөрчсөн үндэслэлээр Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцохыг татгалзаж шийдвэрлэсэн аж.