Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

М.Бадарч: Өдийг хүртэл надад итгэж байсан ард түмэндээ баярлалаа. Цолоо хураалгалаа гээд харамсах зүйл алга

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 19 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарч, Улсын арслан М.Бадарчийн цолыг хурааж, түүнд унасан бөхчүүдэд цол, чимгийг нь нөхөж олгохоор болсон билээ.

Тэгвэл тэрбээр Зариг.мн сайтад өгсөн ярилцлагадаа "Өдийг хүртэл надад итгэж байсан ард ард түмэндээ баярлалаа. Би ч тийм зүйл хэрэглээгүй учраас буруугүй гэдгээ тогтоох гэж их явлаа. Ард түмнээ хоёр талцуулж байсандаа хүлцэл өчье. Төрийнхөө есөн хөлт цагаан тугийг тойроод Монгол түмнийхээ өмнө давж, төрийнхөө ордонд Ерөнхийлөгч зарлиг гаргасны дагуу Монгол Улсын арслан цолоо хүртсэн. Төр цолоо олгосон шигээ буцааж авах нь төрийн эрх. Надад энэ цолыг хураалгалаа гээд харамсах зүйл алга. Хуулийн хүрээнд төрийн тэргүүний шийдэж байгаа асуудал. Цол авч байгаа бөхчүүддээ цаашдын барилдаанд нь амжилт хүсэж баяр хүргэе. Миний хувьд цаашид ч допинг хэрэглээгүй гэдэгтээ бат зогсох болно. Ер нь тэгээд малчин ардын хүү түрүүлж болдоггүй наадам болчихсон байна." гэв.

Өнгөрсөн жилийн наадмын барилдаанд М.Бадарчид өвдөг шороодсон бөхчүүдэд цол, чимгийг ӨНӨӨДӨР нөхөж олгоно
Өнгөрсөн жилийн наадмын барилдаанд М.Бадарчид өвдөг шороодсон бөхчүүдэд цол, чимгийг ӨНӨӨДӨР нөхөж олгоно
 
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хурал завсарлалаа
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хурал завсарлалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.