Коронавирусний вакциныг гарган авсны дараа бүх улс оронд шударгаар хуваарилах зорилготой олон улсын COVAX механизмд нийт 76 чинээлэг орон нэгджээ. Энэ тухай Дэлхийн вакцинжуулалт, дархлаажуулалтын холбооны /GAVI/ тэргүүн Сет Беркли мэдэгдсэн байна. Тэрбээр хэлэхдээ “Одоогоор өндөр орлоготой болон дунджаас дээгүүр орлоготой 76 улс энэ механизмд оролцохоо мэдэгдсэн бөгөөд холбоонд оролцогчдын тоо нэмэгдэнэ гэж бид найдаж байна” хэмээжээ.
Мөн “COVAX”-н зохицуулагчид Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Дэлхийн вакцинжуулалт, дархлаажуулалтын холбоо /GAVI/ болон тахлын бэлэн байдлын шинэчлэлийн эвсэлтэй /CEPI/ хамтран нэвтрүүлсэн энэхүү механизмд нэгдэх асуудлаар Хятадтай яриа хэлэлцээ хийж байгаа аж. “Хятад энэ талаарх асуудалд нааштай байгаа ч бид одоогоор зохих хэлэлцээрт гарын үсэг зураагүй” гэжээ.
С.Хонгорзул