Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сумын заан Г.Ганбатыг учраа бөхөө санаатайгаар өвдөглөсөн хэмээн үзэж, барилдах эрхийг нь НЭГ ЖИЛЭЭР хаслаа

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 54 секунд

Учраа бөхөө санаатайгаар өвдөглөсөн Өмнөговь аймгийн Сэврэй сумын харьяат, сумын заан Г.Ганбатын барилдах эрхийг нэг жилээр хасахаар шийдвэрлэжээ. Тодруулбал, МҮБХ-ны “Үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 4.3.1, 4.17 дахь хэсгүүд, “Ёс зүйн дүрэм”-ийн 6.1, 7.1, 7.5 дахь хэсгүүдийг тус тус үндэслэн:

Өмнөговь аймгийн Сэврэй сумын харьяат, сумын заан цолтой Ганхүүгийн Ганбатын 2023 оны 11-р сарын 19-ний өдрийн барилдаанд учраа бөх Т.Мөнх-Эрдэнийг санаатайгаар өвдөглөсөн үйлдлийг ТЭМДЭГЛЭН, ТОГТООСОН НЬ:

1. Өмнөговь аймгийн Сэврэй сумын харьяат, сумын заан цолтой Ганхүүгийн Ганбатыг “МҮБХ-ны Ёс зүйн дүрэм”-ийн:

- 3.4.1 дэх хэсэг буюу Монголын ард түмний олон мянган жилийн үнэт өв болсон үндэсний бөхийг хүндэтгэн, бөхийн нэр хүнд, жудаг, ёс зүйг эрхэмлэх,

- 3.4.3 дахь хэсэг буюу Олон нийт, бөх сонирхогчид, хүүхэд залуучуудад Монгол Үндэсний бөхөөр дамжуулан ёс суртахууны зөв төлөвшил, хүмүүжлийн үлгэр дууриал үзүүлэх,

- 3.4.6 дахь хэсэг буюу Биеэ авч авах байдал, зан төлөв, ёс суртахуун, харьцаа, хандлагаараа спортын тамирчны нэр хүндийг өндөрт байлгахыг ямагт хичээх заалтуудыг тус тус зөрчиж, ёс зүйн зөрчил гаргасанд тооцов.

2. Зөрчил гаргагч Г.Ганбатыг “Үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 4.3.1-т заасны дагуу энэхүү тогтоол гарсан өдрөөс хойш 1 жилийн хугацаанд бүх шатны барилдаанд барилдахыг хориглов.

3. Энэхүү тогтоолын хэрэгжилтийг хангаж, зохих арга хэмжээ авахыг МҮБХ-ны Ажлын албанд даалгав гэжээ.

Жанрайсаг бурхны хишиг улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан болно
Жанрайсаг бурхны хишиг улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан болно
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.