“УИХ-ын “Нүүрсний хулгай”-г хянан шалгах Түр хороо нүүрсний хоёр дахь шатны сонсгол 12 дугаар сарын 18-22-ны өдрүүдэд зохион байгуулах юм. Хоёр дахь шатны сонсголоор өнгөрсөн хугацаанд оффтейк гэрээ болон нүүрс худалдан авалт, зарцуулалттай холбоотой асуудалд холбогдсон "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн борлуулалт, экспортын үйл ажиллагаа, тээвэрлэлт, охин компани, түүнд оруулсан хөрөнгө оруулалт, үйл ажиллагаа, төслүүд, шалгалтын арга хэмжээтэй холбоотой нотлох баримтыг шинжлэн судлах юм. Тус сонсголд дуудагдаж буй гэрчүүдийн нэрс дунд УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханы нэр багтжээ. Түүний хувьд өнгөрсөн хугацаанд нүүрсний сонсголд оролцох хүсэлтэй байгаагаа удаа дараа илэрхийлсэн байдаг. Мөн УИХ-ын гишүүн Ш.Адьшааг ч гэрчээр дуудна гэдгийг Түр хорооны дарга сонсголын үеэр мэдэгдсэн.