Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНСУ-д цагаачилж байсан Монгол иргэн дэлгүүрээс хулгай хийх үеэрээ цагдаад баригдсан ч оргон зугтжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 24 секунд

Инчон Самсан хотын цагдаагийн газраас хулгайн хэрэгт сэжиглэгдсэн гаднын хоёр этгээдийг хайж байгаа ба нэгийг нь баривчилжээ.

Тодруулбал, Тус хэрэгт Монгол Улсын иргэн А сэжиглэгдэж байгаа бөгөөд Инчон хотын Бүпёнг-гу хотын нэгэн хүнсний дэлгүүрээс ОХУ-ын иргэн 19 настай Б-ийн хамт хулгай хийсэн хэмээн сэжиглэгдэж буй аж.

Одоогоор Инчон Самсан хотын цагдаагийн газраас хулгайн хэргийн сэжигтэн А-г мөрдөж байгаа тухайгаа мэдээлсэн юм.

Түүнчлэн дэлгүүрийн эзнээс 112-ын мэдээлэл хүлээн авч ажилласан дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид тус дэлгүүрээс 600 метрийн зайд н.А нар нь гудамжинд байсныг илрүүлж, А-г санамсаргүй байдлаар шалгахад, гадаад паспортгүй болохыг нь тогтоосон байна. Гэвч түүнийг Цагаачлалын хяналтын тухай хуулийг зөрчсөн хэргээр тэднийг баривчлах явцад бүгд оргон зайлжээ.

Тиймээс тус хотын цагдаагийн байгууллагаас “Оргон зугтсан А-г мөн шуурхай баривчлах болно” мөн “Ноён Б-гийн гадаад паспортыг шалгаагүй учраас иргэн, нас нь тодорхойгүй байна” гэх мэдээллийг хэвлэлд өгсөн байна.

Эх сурвалж: https://newsis.com/view/?id=NISX20230807_0002404403

УОК: Үерт өртсөн айл өрх, иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг газар дээр нь үзүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж ажиллаж байна
УОК: Үерт өртсөн айл өрх, иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг газар дээр нь үзүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж ажиллаж байна
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.