Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШӨХТГ: Махны үнэ өссөн асуудлаар зах, худалдааны төвд хяналт шалгалт хийнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас нийслэл хотод махны худалдаа явуулж буй томоохон худалдааны төв, захуудад хяналт шалгалт хийжээ. Хяналт шалгалтаар худалдаа эрхлэгчид махны үнийг хэлэлцэн тогтоож буй эсэхийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шалгажээ. Улмаар "Хүчит шонхор" захад үхрийн мах 12500-15000, адууны мах 10000, хонины мах 10000, ямааны мах 9000-10000, тэмээний мах 8000-9000 төгрөгөөр зарагдаж байна.

Харин жижиглэнгийн хувьд үхрийн ястай мах 14000-18500 төгрөг, үхрийн цул мах 15500-18500 төгрөг, адууны ястай мах 11500-12000 төгрөгөөр худалдаалагдаж байна. Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг газар дээр нь арилгуулах, шаардлагатай тохиолдолд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулна. Шалгалтын ажил үргэлжилж байна хэмээн Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газраас мэдээллээ.

Давлат Бобонов Дохад эхлэх ДАШТ-д зодоглож чадахааргүй боллоо
Давлат Бобонов Дохад эхлэх ДАШТ-д зодоглож чадахааргүй боллоо
 
Цэнхэрийн халуун рашааны нөөц, Таван толгойн ДЦС-ын усан хангамжийн гадаргын усны нөөцийг баталжээ
Цэнхэрийн халуун рашааны нөөц, Таван толгойн ДЦС-ын усан хангамжийн гадаргын усны нөөцийг баталжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.