Өнгөрсөн жил нутагтаа дэлхийн аварга болсон Узбекистаны жүдоч Давлат Бобонов 10 гаруй хоногийн дараа Дохад эхлэх ДАШТ-д цолоо хамгаалж чадахааргүй боллоо.
90 кг-ын жингийн чансааны тэргүүлэгч чантуу эр Дохагийн өмнөх бэлтгэлээ Япон улсад хийсэн. Бэлтгэлийн явцад нуруундаа бэртэл авч дэлхийн аваргыг өнжихөөс өөр аргагүйд хүрчээ.