Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ, Бразил улсууд КОВИД-19 бүртгэгдсэн тохиолдлын тоогоор тэргүүлж байна

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 22 секунд

2020 оны зургадугаар сарын 21 байдлаар дэлхий нийтэд КОВИД-19 вирусний 9 сая тохиолдол бүртгэгдэж, хагас сая хүн нас бараад байна. Дэлхийн хэмжээнд нас баралтын хувь 5.3 хувьд хүржээ.  Шинэ тохиолдлын тоо Европын бүсэд хоногт 17000-20000 халдвар бүртгэгдэн тогтворжиж байхад,  Америк, Африк, Зүүн өмнөд ази, Дундад азид өвчлөл хурдтай нэмэгдсээр байна. 

Хятад улсын хувьд 56 хоногийн турш халдвар бүртгэгдээгүй байсан ч зургадугаар сарын 11-нд батлагдсан тохиолдолтой хавьтал болоогүй тохиолдол шинээр илэрчээ. Зургадугаар сарын 21-ний 18 цагийн байдлаар Бээжин хотод 233 тохиолдол нэмж бүртгэгдсэнээс 14 хүний биеийн байдал хүнд байна. Мөн эмнэлгийн байгууллагаас 1 сувилагч халдвар авсан нь батлагджээ. Одоогоор Бээжинд нийтдээ 2.3 сая хүнд шинжилгээ хийгээд байгаа ажээ.

ДЭМБ-аас мэдээлснээр зургадугаар сарын 19-өөс 20-нд шилжих хооронд дэлхийн хэмжээнд 183000 гаруй шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ нь халдвар анх илэрсэн цагаас хойш 24 цагийн дотор бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Тухайн өдрийн тохиолдлуудын дийлэнх нь буюу 116000 гаруй тохиолдол нь хойд болон өмнөд Америкийн улсад бүртгэгдсэн байна.

Өчигдөр буюу 2020 оны зургадугаар сарын 21-ний өдөр АНУ-д 32400 гаруй шинэ тохиолдол, 560 нас баралт нэмж бүртгэгдэн тус улсад халдвар авсан нийт хүний тоо 2 сая 248 мянга гаруйд хүрснээс 119600 гаруй хүн эндсэн талаар АНУ-ын өвчний хяналт сэргийлэлтийн төв мэдээллээ.

Бразил улсад өнгөрсөн 24 цагийн хугацаанд 17400 гаруй шинэ тохиолдол, 641 нас баралт шинээр бүртгэгдэж, халдвар өссөн дүнгээр 1 сая 85 мянга гаруй болж үүнээс 50600 гаруй хүн энджээ. Ингээд батлагдсан тохиолдлын тоо болон нас баралтын тоогоороо АНУ, Бразил улс тус тус тэргүүлээд байна.

Б.Жаргалмаа

 

Гамшгийн хор уршгийг арилгах, сэргээн босгох үйл ажиллагаанд 470 орчим хүн ажиллаж байна
Гамшгийн хор уршгийг арилгах, сэргээн босгох үйл ажиллагаанд 470 орчим хүн ажиллаж байна
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.