УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Х.Булгантуяа, ажлын албаны дарга Т.Төрболд, Хилийн боомтын захиргааны дарга Б.Батхишиг, Гаалийн ерөнхий газрын дарга Р.Отгонжаргал, Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн боомтын аюулгүй байдал, Шалган нэвтрүүлэх газрын дарга, хурандаа Ц.Мягмарсүрэн тэргүүтэй холбогдох албаныхан энэ сарын 05-ны өдөр Өмнөговь аймагт ажиллалаа.
Энэ үеэр аймгийн Засаг дарга болон газар, хэлтсийн дарга нартай уулзаж, Гашуунсухайт боомтын бүтээн байгуулалтын ажилд усны эх үүсвэр шаардлагатай байгаа тул аймгийн зүгээс онцгойлон анхаарч, шийдвэрлэх талаар чиглэл өглөө. Мөн Боомтын тухай хуулийн төслийг боловсруулахад боомт орчмын хот байгуулалтын асуудлыг шийдвэрлэхэд анхаарал хандуулахыг үүрэг болгов.
Түүнчлэн төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, тэгш хүртээмжтэй хүргэх зорилгоор Цахим хөгжил, харилцаа холбооны яамтай хамтран боомтын тайван зогсоолд “Төрийн нэг цэгийн үйлчилгээ”-г нэвтрүүлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа энэ үеэр дуулгалаа. Уулзалтын төгсгөлд 1992 оны Ардчилсан үндсэн хууль батлалцсан АИХ-ын төлөөлөгч Д.Даргахүү, Ж.Буд, Б.Зандраа нартай уулзаж, Монгол Улсын Засгийн газраас хийж, хэрэгжүүлж буй ажил болон Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар чөлөөт ярилцлага хийж, санаа бодлыг нь хуваалцсан юм.