УИХ-ын гишүүн Х.Булгантуяагийн асуудлыг ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хороо анхааралдаа авч хэлэлцэхээр тогтлоо

Ангилал
Улс төр Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 52 секунд

ОУПХ-ны 152 дугаар хурлын сүүлийн өдөр Парламентчдын хүний эрхийн хороо нийт 17 улсын парламентын гишүүдийн эрх зөрчигдсөн эсэх асуудлын талаар олон улсын 400 орчим парламентчдад танилцуулж, шийдвэр гаргажээ.

Үүний нэг нь Монгол Улстай холбоотой буюу УИХ-ын гишүүн Х.Булгантуяагийн асуудал байв. Өөрийнх нь улстай холбоотой хэрэг хэлэлцэх үед оролцож болохгүй, шийдвэрийн төсөлд санал өгөх эрхгүй, бусад гишүүдтэй ч санал солилцох ёсгүй гэсэн хатуу дэг журамтай тул Монголтой холбоотой шийдвэрийг ч уншиж танилцуулах боломжгүй байдаг аж.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг өөрийн чиг үүргийн хүрээнд чуулганы хуралдааныг удирдсаных нь төлөө “Төрийн эрхийг хууль бусаар булаан авах” гэмт хэрэгт буруутгаж буйд харамсаж байгаагаа илэрхийлж, парламентчийнх нь хувьд бүрэн эрхийг нь зөрчиж, айлган сүрдүүлэх, чөлөөтэй зорчих эрхийг хаах гэх мэт зөрчил гарч байгаа талаар цаашид тус хороо анхааралдаа авч хэлэлцэхээр тогтлоо.

Мөн цахим орчинд нэр хүндийг нь унагах зорилгоор зохион байгуулалттай ажиллагаа, ялгаварлан гадуурхалт хийгдсэн байж болзошгүй тул үүнийг олж тогтоохыг УИХ-д даалгасан шийдвэр гаргажээ.

Түүнчлэн энэ удаагийн хурлын үеэр парламент руу дайрах нь ардчилал руу дайрч буй хэрэг. Хамтдаа арга хэмжээ авч, дуу хоолойгоо өргөх нь зөвхөн хувь парламентын гишүүдийг хамгаалж буй хэрэг биш харин ардчиллын зарчмыг хамгаалж байгаа асуудал гэдгийг онцолжээ.

бичвэр нарын зураг байж магад

АЛТАН ЦОМ: Улсын заан С.Сүхбат ахлагчтай “Хатант интернэйшнл“ баг ТЭРГҮҮН БАЙР эзэллээ
АЛТАН ЦОМ: Улсын заан С.Сүхбат ахлагчтай “Хатант интернэйшнл“ баг ТЭРГҮҮН БАЙР эзэллээ
 
Маргааш Улаанбаатарт 11 хэм дулаан, багавтар үүлтэй
Маргааш Улаанбаатарт 11 хэм дулаан, багавтар үүлтэй
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!