Улсын хэмжээнд энэ онд нийт хүүхдүүдийн 91 хувь болох 1151.3 мянган хүүхэд хүүхдийн мөнгө авах юм. Үүнээс 2-р сарын 16-18-ны өдрүүдэд хоёрдугаар сарын хүүхдийн мөнгийг олгож дууссан бол үргэлжлүүлэн хоёрдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн ирэх гуравдугаар сарын хүүхдийн мөнгийг нийт хүүхдүүдийн дансанд шилжүүлж дууссан талаар Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газраас мэдээллээ.
Дашрамд сануулахад, өрхийн мэдээллийн санд алдаатай бүртгэлээ засуулаагшй иргэд яаралтай шинэчилж мэдээллээ баталгаажуулахыг сануулж байна. Бүртгэлээ шинэчилж, өрхийн амьжиргааны баталгаажих түвшиний шалгуурыг хангаж, хүүхдийн мөнгө олгох журамд тэнцсэн айл өрх хүүхдийн мөнгөө нөхөж авах боломжтой юм байна.