АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-д 54 хувийн тарифыг анх ногдуулснаас хойш хоёр тал харилцан нэгнийхээ тарифыг нэмэгдүүлсээр сүүлийн байдлаар Хятадын тариф 145 хувь, АНУ-ынх 84 хувь болоод байсан юм.
Тэгвэл БНХАУ-аас АНУ-ын импортын бараа бүтээгдэхүүнд ногдуулах гаалийн татвараа 125 хувь болгосноор тус улсын бараа бүтээгдэхүүн Хятады зах зээлд үр ашиггүй болж хувирах эрсдэл нүүрлэжээ. Хоёр улсын харилцан татвар ногдуулах бодлого энэ хэвээр цааш үргэлжилвэл Европын болбоо болон Азийн улс орнуудын импорт болон экспортод дам нөлөө үзүүлж, түнш орнуудын худалдаанд ч сөргөөр нөлөөлж болохыг эдийн засгийн шинжээчид мэдээлж байна.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!