
Балба Улс болон БНХАУ-ын Төвөдийн ӨЗО-ы хил орчмын бүс нутагт 2026 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хөрсний нуралт, үерийн гамшгийн улмаас олон хүн амь насаа алдсан харамсалтай үйл явдал болсонтой холбогдуулан тус бүс нутагт түр хугацаанд зорчихгүй байхыг иргэддээ зөвлөж байна.
Тухайн бүс нутагт байгаа Монгол Улсын иргэд Та бүхэн анхаарал болгоомж, сонор сэрэмжтэй байж, холбогдох байгууллагаас өгч буй заавар зөвлөмжийг дагаж, консулын туслалцаа болон мэдээлэл, зөвлөгөө хэрэгтэй бол:
· Гадаад харилцааны яамтай: +976-72774444, +976-83042222 дугаарын шуурхай утас, consul@mfa.gov.mn цахим шуудан;
· БНХАУ-д суугаа Элчин сайдын яамтай: +86-17600787323 дугаарын шуурхай утас болон beijing@mfa.gov.mn цахим шуудан;
· Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Элчин сайдын яамтай: 91 (11) 2461 7989 дугаарын шуурхай утас болон delhi@mfa.gov.mn цахим шуудангаар тус тус холбогдох боломжтой.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!