Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

А.Бурмаа: Бага ангийн сурагчдын дунд томуугийн тархалт нэмэгдэх хандлагатай байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 23 секунд

ХӨСҮТ-өөс томуу, томуу төст өвчний өнөөгийн байдал, вирусийн хувилбарын тандалт, вирусийн эмнэл зүйн онцлогууд, мөн томуугийн вакцины хамрагдалт болон эмнэлгийн ачааллын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний төвийн дарга, доктор А.Бурмаа дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр, "Амбулаториор үйлчлүүлж байгаа нийт хүмүүсийн 9 орчим хувь нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогдож байна. Улсын хэмжээнд хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн 60 гаруй хувь нь амьсгалын замын цочмог хүнд хэлбэртэй хүүхдүүд байна.

Улсын хэмжээнд томуугаар өвчлөгсдийн 90 орчим хувь нь 15 хүртэлх насныхан эзэлж байгаа ба үүний 60 орчим хувь нь дөрөв хүртэлх насны хүүхдүүд мөн 5-9 насны хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэх хандлагатай байна. Энэ насны хүүхдүүд томуу, томуу төст өвчнийг дамжуулах гол масс болдог.

Хичээл сургууль жигдэрч, бөөгнөрөл бий болсноос үүдэн бага ангийн сурагчдын дунд томуугийн халдвар нэмэгдэх магадлал өндөр байна" гэлээ.

И.Мөнхжаргал: МАН урхи тавихаа болих хэрэгтэй. Бид ажлын хэсэгт орж ажиллахгүй
И.Мөнхжаргал: МАН урхи тавихаа болих хэрэгтэй. Бид ажлын хэсэгт орж ажиллахгүй
 
“Харуул Алтай“ хотхоноос Да хүрээ хүртэлх замыг өнөөдөр 22:00 цагт хааж, засварын ажлыг эхлүүлнэ
“Харуул Алтай“ хотхоноос Да хүрээ хүртэлх замыг өнөөдөр 22:00 цагт хааж, засварын ажлыг эхлүүлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.