ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 7 шинэ тохиолдол батлагдлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 21 секунд

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 15.554 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 12.415, орон нутагт 3134 бүртгэгдсэн байна. Харин нас баралт 22 болжээ.

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2026 оны долоодугаар сарын 20-ны байдлаар улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 7 нэмэгджээ. Эмнэлэгт 7 хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Тодруулбал, нийслэл Улаанбаатар хотод 7 хүн хэвтэн эмчлүүлж байна.

Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5506 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3942, 5-9 насны 2033 хүүхэд, 15-19 насны 1874 хүүхэд улаанбурханаар өвджээ.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлээрэй. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.

Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.

БНСУ-аас 16 хүний бүрэлдэхүүнтэй нүдний эмч нар Улаанбаатарт ирж, үнэ төлбөргүй үзлэг хийж байна
БНСУ-аас 16 хүний бүрэлдэхүүнтэй нүдний эмч нар Улаанбаатарт ирж, үнэ төлбөргүй үзлэг хийж байна
 
Л.Мөнхбаясгалан: “Urban talk” нэвтрүүлэгт яригдсан асуудлын талаар УЕП, ХЭҮК, ХХЗХ-нд мэдээлэл хүргүүлж, шалгаж өгөхийг хүслээ
Л.Мөнхбаясгалан: “Urban talk” нэвтрүүлэгт яригдсан асуудлын талаар УЕП, ХЭҮК, ХХЗХ-нд мэдээлэл хүргүүлж, шалгаж өгөхийг хүслээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!