Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

И.Мөнхжаргал: МАН урхи тавихаа болих хэрэгтэй. Бид ажлын хэсэгт орж ажиллахгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 16 секунд

АН-аас Монгол Улсын 2023 оны төсвийн талаар мэдээлэл хийлээ. АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргал "Монгол Улс анх удаа хамгийн их дүнтэй буюу 20.5 тэрбум төгрөгийн төсөв батлуулахаар УИХ-д өргөн мэдүүлсэн. Энэ нь асар их үргүй зардал бий болгох учир АН-аас МАН-д өнгөрсөн аравдугаар сарын 18-ны өдөр шаардлага хүргүүлсэн. Харин уг шаардлагын хариуд МАН-аас АН-тай хамтран ажлын хэсэг байгуулах санал ирүүлсэн. Хамтран ажиллах санал тавьж байгаад баярлалаа. Гэхдээ МАН урхи тавихаа болих хэрэгтэй. Бид ажлын хэсэгт орж ажиллахгүй. МАН-ын саналд үгүй гэж хариулж байна. Учир нь 20.5 тэрбум төгрөгийн төсөв батлах гэж байгаа үрэлгэн зардалдаа АН-ыг татан оролцуулж хамтран ажилласан мэтээр дүр эсгэх гэж байгаа бол тийм зүйл байхгүй. Төсөвт хэлэх шүүмжлэл, санал дүгнэлтүүдээ УИХ дахь АН-ын бүлгээр хүргүүлэн гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна" хэмээлээ.

Д.Амгалан: Төсвийг алдагдалтай батлах нь эдийн засгийг уналт руу түлхэнэ
Д.Амгалан: Төсвийг алдагдалтай батлах нь эдийн засгийг уналт руу түлхэнэ
 
ЭСЯ Хятад ажилчдын эрхэнд халдсан асуудалд буруутай этгээдүүдэд хариуцлага хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана гэв
ЭСЯ Хятад ажилчдын эрхэнд халдсан асуудалд буруутай этгээдүүдэд хариуцлага хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.