Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХӨСҮТ-д хиймэл оюунд суурилсан хэт авиан оношилгооны шинэ төхөөрөмж суурилууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 5 секунд

Глобал сангийн дэмжлэгтэй ДОХ/Сүрьеэгийн төслийн хүрээнд Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-ийн Мэс заслын тасагт оношилгооны чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор хиймэл оюунд суурилсан үйлдлийн систем бүхий өндөр хурд, хүчин чадалтай “Acclaix LX3 series ultrasound system” хэт авиан оношилгооны аппаратыг ханган нийлүүлж, суурилууллаа. Тус төхөөрөмж нь оношилгооны нарийвчлал, хурдыг сайжруулж, эмнэлзүйн шийдвэр гаргалтад дэвшилтэт технологийг нэвтрүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Тоног төхөөрөмжийг нийлүүлсэн “L2” ХХК-ийн төлөөлөгчид ХӨСҮТ-ийн Мэс заслын болон Оношзүйн тасгийн эмч, мэргэжилтнүүдэд зориулан хэт авиан аппаратыг ашиглах заавар, анхаарах асуудлын талаар сургалт зохион байгуулж, төхөөрөмжийг албан ёсоор хүлээлгэн өглөө. Энэхүү шинэчлэл нь тус төвийн оношилгооны чадавхыг бэхжүүлж, үйлчлүүлэгчдэд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.

Х.Ганхуяг: “Бодь“-ийн оффтейкийн гэрээг Харбины гэрээтэй хамт шалгах хэрэгтэй
Х.Ганхуяг: “Бодь“-ийн оффтейкийн гэрээг Харбины гэрээтэй хамт шалгах хэрэгтэй
 
Түүхэн цаг хугацаагаар аялуулах “Өртөө” Immersive Experience нээлтээ хийлээ
Түүхэн цаг хугацаагаар аялуулах “Өртөө” Immersive Experience нээлтээ хийлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.