Сүүлийн 24 цагт Улаанбурхан өвчний 8 тохиолдол бүртгэгджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 24 секунд

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14772 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 11873, орон нутагт 2873 бүртгэгдсэн байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан 2026 оны дөрөвдүгээр сарын 23-ны мэдээллээр Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 8 нэмэгджээ. Одоогийн байдлаар эмнэлэгт 58 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Тухайлбал, нийслэлд 32 хүн, хөдөө орон нутагт 26 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Харин гэрийн хяналтад 14 хүн байгаа юм. Улаанбурхан өвчнөөр нас барсан тохиолдол 18 болоод байна.

Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5286 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3684, 5-9 насны 1892 хүүхэд, 15-19 насны 1806 хүүхэд Улаанбурханаар өвджээ.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн программд бүртгүүлээрэй.

Хэрвээ Улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг Улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.

“Агро-Сити” дагуул хотын дэд бүтцийн шийдлүүдийг дэмжлээ
“Агро-Сити” дагуул хотын дэд бүтцийн шийдлүүдийг дэмжлээ
 
НШШГГ-ын алба хэлтсүүд 9 дүүрэг, Нэг цэгийн төвүүдэд шилжин ажиллана
НШШГГ-ын алба хэлтсүүд 9 дүүрэг, Нэг цэгийн төвүүдэд шилжин ажиллана
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!