Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Оросын тал Мариуполь хот дахь Украины зэвсэгт хүчинд бууж өгөх хугацаа өгсөн ч хүлээн авсангүй

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 28 секунд

Олон хоног бүслэлтэд байгаа Мариуполь хот дахь Украины зэвсэгт хүчинд бууж өгөх хугацаа өгч байгаагаа Оросын тал ням гарагт зарласан. Хэрвээ ОХУ-ын саналыг хүлээн авбал Москвагийн цагаар өглөөний 10.00 цагаас Мариуполь хотоос гарах аюулгүй коридоруудыг нээн, Украины цэргүүд болон "гадаадын хөлсний цэргүүд" зэвсгээ хурааж, иргэд хотыг орхин гарах ёстой. Мөн тэсрэх бөмбөгүүдийг аюулгүй болгож, хоол хүнс, эм тариа болон бусад хангамж бүхий хүмүүнлэгийн цувааг хот руу орохыг зөвшөөрөх байв. Гэвч тэдний тавьсан шаардлагаас Украины тал татгалзсан байна.

Украины Ерөнхий сайдын орлогч Ирина Верещук "Украин Мариуполь хотыг хамгаалахаа зогсоохгүй" хэмээн мэдэгдсэн байна.

Мөн Мариуполь хотын даргын зөвлөх Пётр Андрюшенко “Бид эцсийн цэргээ дуустал тулалдах болно. Москвагийн хүмүүнлэгийн амлалтад итгэхийн аргагүй. Оросын хүчин хүмүүнлэгийн коридорын тухай ярихаараа яадаг билээ. Тэд үнэндээ манай хүмүүсийг Орос руу нүүлгэн шилжүүлдэг" гэжээ. Ойролцоогоор тус хотод 300.000 гаруй иргэн гацаж, хүнсний хангамж нь дууссан ч тусламж орох боломжгүй байгаа юм.

Эх сурвалж: BBC

АНУ-д амьдарч буй С.Төмөрбатыг шүүгчээс нь огцруулах шийдвэр гаргажээ
АНУ-д амьдарч буй С.Төмөрбатыг шүүгчээс нь огцруулах шийдвэр гаргажээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.