Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Крымийн гүүрний дэлбэрэлттэй холбогдуулан 8 хүнийг саатуулжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 1 секунд

Бямба гарагийн өглөө Крымийн хойгийг ОХУ-ын эх газартай холбодог цорын ганц гүүр дэлбэрч, шатсан нь Кремлийн эрх баригчдын Украинд явуулж буй “цэргийн тусгай ажиллагаа”-нд том цохилт болсон юм. Тэгвэл тус дэлбэрэлттэй холбоотойгоор 8 хүнийг саатуулсан гэж ОХУ мэдэгджээ. Баривчлагдсан хүмүүсийн тав нь Орос, бусад нь Украин, Армен байсан гэж тус улсын ФСБ-ын аюулгүй байдлын алба мэдэгдсэн байна. Энэ халдлагын ард Киев байгаа гэж мэдэгдсэн Оросын мөрдөн байцаагчийн мэдэгдлийг Украины албаны хүн "Утгагүй зүйл" хэмээжээ.

Крымийн гүүрэн дэх дэлбэрэлт нь Орос Крымийг өөртөө нэгтгэснээс хойш дөрвөн жилийн дараа буюу 2018 онд уг гүүрийг нээсэн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд "хүнд" цохилт болсон аж.

“Зээлээ төлсөн эсэхээс үл хамаарч 86 хүний гэм буруугийн асуудлыг шүүхэд шилжүүлнэ“
“Зээлээ төлсөн эсэхээс үл хамаарч 86 хүний гэм буруугийн асуудлыг шүүхэд шилжүүлнэ“
 
Баярын өдрүүдэд 316 хүн эрүүлжүүлэгджээ
Баярын өдрүүдэд 316 хүн эрүүлжүүлэгджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.