Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хангарьд” баг Үндэсний хоккейн лигийн аваргаар зургаа дахь удаагаа тодорлоо

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 9 секунд

Монголын хоккейн холбооны 2019-2020 оны лигийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр “Хангарьд” багийн ялалтаар өндөрлөлөө. Эрдэнэтийн баг шигшээ тоглолтод “Шарын гол” багийг 6:3-аар хожиж, лигийн аваргаар зургаа дахь удаагаа тодров. Тоглолтын эхний үед хоёр баг аль аль нь гоол алдалгүй хянуур тоглосон бол хоёрдугаар үед таван гоол орж, “Шарын гол” баг ялимгүй давуу талтайгаар сүүлийн үед гарч ирсэн. Гэвч гуравдугаар үед “Хангарьд”-чууд бэлтгэлийн түвшингээр илүүрхэж, дөрвөн шайб дараалж хийн 6:3-аар өрсөлдөгчөө буулгаж авсан юм.

Хүрэл медалийн төлөө таарсан Баянзүрх дүүргийн “Отгон-Од Бласт”-“Багануур” багийн тоглолт онц сонирхолтой болж, “Отгон-Од Бласт” өрсөлдөгчөө 7:6-гаар хожин хүрэл медаль зүүсэн. Тэд тоглолтын эхэнд 2:4-өөр хожигдож явсан ч өрсөлдөгчөө барьж, улмаар тоглолтын цаг дуусахаас 1.6 секундын өмнө довтлогч н.Тамир хожлын гоол оруулсан юм.

С.Чинзориг: Монголчуудын 29.7 хувь нь ядуу байна
С.Чинзориг: Монголчуудын 29.7 хувь нь ядуу байна
 
ШУУД: УИХ-ын гишүүдийн ирц хүрээгүй тул Чуулганы хуралдаан одоог хүртэл эхлээгүй байна
ШУУД: УИХ-ын гишүүдийн ирц хүрээгүй тул Чуулганы хуралдаан одоог хүртэл эхлээгүй байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.