Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутамд нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий/ Түр хорооны хуралдаан товлогджээ. Хуралдаан 11.30 цагаас "Их Эзэн Чингис" хаан танхимд болох юм. Хуралдаанаар,
Хэлэлцэх асуудал:
· Улсын онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийнэ.
· Эрүүл мэндийн сайд С.Энхболд вакцинжуулалттай холбоотой мэдээлэл хийнэ.