
Сүхбаатар, Дорнод аймагт гарсан хээрийн түймрийн улмаас 8400 га талбай шатсан талаар ОБЕГ-аас мэдээллээ. Тодруулбал, энэ сарын 13-нд Сүхбаатар аймагт гарсан хээрийн түймрийг тус аймгийн онцгой байдлын алба хаагчид 16 цаг ажиллаж унтраасан бөгөөд түймрийн улмаас 400 га талбай шатжээ. Мөн өчигдөр Дорнод аймгийн Халхгол сумд 10:50 цагийн үед гарсан хээрийн түймрийг тус аймгийн онцгой байдлын алба хаагчид болон аж ахуйн нэгжийн 37 хүн, 6 автомашин, 1 трактортай ажиллаж, өнөөдөр үүрийн 05:50 минутад унтраажээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!