Юнител групп технологийн дараагийн түвшинд: Data lakehouse

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 1 секунд

Технологийн хэрэглээ нэмэгдэхийн хэрээр байгууллагуудад үүсэж буй мэдээллийн хэмжээ ч хурдацтай өсөж байна. Харин их хэмжээний дата буюу өгөгдлийг найдвартай хадгалахаас гадна богино хугацаанд нэгтгэж, боловсруулан бизнесийн шийдвэрт ашиглах нь дижитал шилжилтийн чухал шаардлага болжээ.

Энэ хэрэгцээнд тулгуурлан Юнител Групп Dell Technologies-тэй хамтран Data Lakehouse технологийн шийдлийг өөрийн орчинд амжилттай нэвтрүүлж, их хэмжээний, олон төрлийн өгөгдлийг илүү үр ашигтай ашиглах суурь дэд бүтцийг бүрдүүллээ.

Data Lakehouse нь байгууллагын өөр өөр систем, эх үүсвэрт үүсэж, хадгалагдаж буй өгөгдлийг нэгдсэн орчинд удирдах, боловсруулах, шинжлэх боломжийг бүрдүүлдэг нэгдсэн суурь платформ юм. 

Энгийнээр хэлбэл, олон төрлийн өгөгдлийг нэг дор цуглуулах төдий бус, өгөгдөл хаанаас үүсэж байгаа, хэрхэн боловсруулагдах, хэн ашиглах эрхтэй байх зэрэг үйл явцыг нэгдсэн зарчмаар удирдаж, шаардлагатай хэрэглээнд хүргэх боломжийг бүрдүүлдэг. 

Ингэснээр өөр өөр эх үүсвэрийн өгөгдлийг уялдуулан шинжлэх, удирдлагын тайлан болон бизнесийн аналитикийг хөгжүүлэх, өгөгдлийн шинжлэх ухааны хэрэглээг өргөжүүлэхийн зэрэгцээ хиймэл оюун ухаанд суурилсан дараагийн үеийн шийдлүүдийг хөгжүүлэх өгөгдлийн суурь бүрдэж байна.  

Dell Technologies компанийн бүсийн борлуулалтын захирал Филипп Ву:

“Өндөр хүчин чадалтай төхөөрөмжтэй байх нь дангаараа хангалтгүй. Тэдгээрийг бүрэн ашиглахын тулд боловсруулахад бэлэн өгөгдлийг шаардлагатай хурд, зохион байгуулалттайгаар нийлүүлэх дэд бүтэц ч мөн адил чухал.”

Юнител Группийн өдөрт боловсруулах өгөгдлийн хэмжээ 2023 онд 1.9 TB байсан бол 2026 онд 8.6 TB болж, гурван жилийн хугацаанд 4.5 дахин нэмэгдсэн байна. Энэ нь өдөр бүр ойролцоогоор 1.7 сая ширхэг 5 MB хэмжээтэй зурагтай тэнцэх хэмжээний өгөгдөл юм.

Өгөгдлийн хэмжээ ийнхүү хурдацтай өсөхийн зэрэгцээ түүнийг боловсруулахад бэлэн байлгах, шаардлагатай үед зөв мэдээллийг хурдан нийлүүлэх боломжтой дэд бүтцийн хэрэгцээ мөн нэмэгдэж байна.

Юнител Группийн хувьд Data Lakehouse-ийг нэвтрүүлсэн нь зөвхөн өгөгдлийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах технологийн шинэчлэл бус, өгөгдлийг бизнесийн үнэ цэн болгон хувиргах дараагийн шатны суурь дэд бүтцийг бүрдүүлсэн алхам юм. Ингэснээр өгөгдөлд тулгуурласан шийдвэр гаргалтыг хурдасгахын зэрэгцээ аналитик, автоматжуулалт болон хиймэл оюун ухааны дараагийн хэрэглээг хөгжүүлэх боломжийг нэмэгдүүлж байна.

О.Цогтгэрэл: Төсвийг өргөн барьсан нь өөрөө хууль зөрчсөнийг Сангийн сайд хүлээн зөвшөөрч байна.
О.Цогтгэрэл: Төсвийг өргөн барьсан нь өөрөө хууль зөрчсөнийг Сангийн сайд хүлээн зөвшөөрч байна.
 
Өнгөрсөн онд боловсролын чиглэлээр их, дээд сургууль төгсөгчдийн 18 хувь нь эрэгтэй байна
Өнгөрсөн онд боловсролын чиглэлээр их, дээд сургууль төгсөгчдийн 18 хувь нь эрэгтэй байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!