Ц.Даваасүрэн: Чамд падгүй, хол бай. Улсаа хорлохоо больж үз, С.Баяр аа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 53 секунд

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн төсвийн тодотголоор орж ирж буй эрчим хүчний салбарын татаастай холбоотойгоор "ОХУ-аас эрчим хүчний хараат байсан бол одоо Хятадаас хараат болох гэж байна. Намайг ЭХ-ний сайд байхад 500, 600 МВт-ын салхины станц барих санал орж ирэхэд Хятадаас хараат болохгүйн тулд би татгалзаж байсан" хэмээн ярьсан.

Түүний илэрхийлсэн эл байр суурьтай холбоотойгоор Ерөнхий сайд асан С.Баяр "Эрчим хүчний статистик, дүн шинжилгээ хийдэг IEA, Ember зэрэг олон улсын байгууллагын мэдээлснээр, 2025 онд нийт цахилгаан үйлдвэрлэлд сэргээгдэх эрчим хүч (34%) нүүрснээс (33%) анх удаа давсан аж. 2030 онд дэлхийн цахилгааны 50% нь сэргээгдэх эх үүсвэрээс гарах төлөвтэй. Дэлхийн хандлагаа дагах нь зөв. ЦД бол үүнийг ойлгохгүй, ойлгохыг ч хүсэхгүй. Сонирхол нь өөр" гэсэн юм. Тэгвэл УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн түүнд хандан "Чамд падгүй, хол бай.

С.Баяраа улсаа хорлохоо больж үз. Чи Рио-д худалдагдсанаас болж Монгол Улс өдөрт 13-15 тэрбум төгрөг зээлийн хүүд төлж байна. Одоо улсаа ЭХ-ний хараат болгох санаатай. Нар жаргахаар, салхи зогсохоор наад станц чинь зогсоно, яаж 100 хувь Оюу толгойг хангах уу. Тэгээд оройн оргил ачаалалтай давхцахаар монголоос дутууг нь нөхөж чадахгүй. Гаднаас л авч таарна даа. Сэргээгдэх эрчим хүч ашиглахын тулд дэд бүтцийг нь бий болгодог. Жишээ нь, шууд кноп дараад ажилладаг Усан цахилгаан станц, Газын станц, Батарей хуримтлуурын станц гэх мэт тохируулгын станцууд байж үүсэх дутагдлыг шууд хаадаг. Ийм бүтээн байгуулалтыг эхэлж хийх ёстой. Байшинг дээрээс нь барьдаггүйтэй адил юм даа. Би мэргэжлийг хүний хувьд зөвлөж байна. 2030 онд дэлхийн нийт ЭХ-ний 50 хувийг сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэж чадахгүй гэдгийг би мэдэж байгаагаараа Баяраас ялгаатай юм даа. Харин атомын эрчим хүчийг хүн төрөлхтөн аюулгүй ашиглах технологитой болж магадгүй юм. Одоо энэ чиглэл рүү Дэлхийн эрчим хүчний хөгжил явж байна. Трамп чинь харин Баяраас илүү үүнийг ойлгоод байгаа юм шүү, 80 нас хүрч байгаа гэхэд" гэв.

Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн зорчино
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн зорчино
 
Apple 7.2 сая төгрөгийн үнэтэй эвхэгддэг iPhone-оо танилцууллаа
Apple 7.2 сая төгрөгийн үнэтэй эвхэгддэг iPhone-оо танилцууллаа
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!