Ой хээрийн түймрийн улмаас 6,5 тэрбум төгрөгийн хохирол учирчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 58 секунд

Он гарсаар есдүгээр сарын 14-ний байдлаар улсын хэмжээнд 144 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдэж, 6.5 орчим тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Түймрийн улмаас нэг иргэн нас барж, хоёр иргэн түлэгдэн, 12 гэр, хоёр байшин, зургаан өвөлжөө, 38 хашаа саравч, дөрвөн автомашин техник, 1143 толгой мал өртсөн байна.

Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газраас есдүгээр сарын 15-наас арваннэгдүгээр сарын 10-ныг хүртэл “Сэргийлье, хамгаалъя-2” аяныг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Хуурайшилттай, салхитай үед өвс ургамал, ойн хөвд, хагд амархан гал авалцдаг тул иргэд, малчид, тээвэрчид та бүхнийг гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг уриалж байна.

Иргэн Г.Солонго, Г.Адилбиш, Э.Соронзонболд нарыг дахин 30 хоног цагдан хорихоор болжээ
Иргэн Г.Солонго, Г.Адилбиш, Э.Соронзонболд нарыг дахин 30 хоног цагдан хорихоор болжээ
 
Махчин шувууг хүчдэлд цохиулахаас сэргиилэн 26 мянган шонгийн оройг тусгаарлажээ
Махчин шувууг хүчдэлд цохиулахаас сэргиилэн 26 мянган шонгийн оройг тусгаарлажээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!