Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Цэцэгсайхан: Долоон чингэлэг тариур боомтуудад гацаад байна

Ангилал
COVID-19
Огноо
Унших
2 минут 21 секунд

Ковидын түр хороо хуралдаж байна. Хуралдаанд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Шадар сайд С.Амарсайхан нар мэдээлэл өглөө. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Эм хангамжийн асуудал хомстож байгаа талаар орон нутгийнхан их хэлж байна. Гэтэл та бүхэн татан авах төлөвлөгөөгөө танилцуулж байна. Цаг хугацаа биднийг хүлээхгүй. Урьдчилж арга хэмжээ авдаггүй юм уу. Халдварын дасан зохицож даван туулна гэж байна. Гэтэл сүүлийн үед халдвар хамгааллын дэглэм сахих идэвх суларч байна. Халдварын, вакцинжуулалтын талаар иргэдээ нэг ойлголттой болгомоор байна. Нэг хэсэг нь вакцин супер гэж байхад нөгөө хэсэг нь хор гэж байна. Иргэдийн ойлголтыг нэгтгэх асуудалд ямар арга хэмжээ авч байна вэ"

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулах газрын дарга Б.Цэцэгсайхан "Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас долоо хоног бүр эмнэлгүүд дээр хяналт хийж байна. Хамгийн сүүлийн мэдээллээр 44 байгууллагыг үнэлж үзэхэд эмийн нөөц улсын эмнэлгүүдэд 15 хоногоос хоёр сарын нөөцтэй байна. Хамгийн тулгамдаж байгаа асуудал бол тарилгын шингэн болон тариуруудын асуудал байна. Урьдчилан нөөц бүрдүүлэхээр олон ажил хийсэн. Дуслын шингэний хувьд дотооддоо хоёр үйлдвэр үйлдвэрлэдэг. Дотоодын үйлдвэрүүдийн сав баглаа боодол гацсанаас асуудал үүссэн. Сав баглааг ихэвчлэн газраар тээвэрлэдэг. Шадар сайдын ажлын хэсэг онгоцоор татаж авах ажлыг зохион байгуулж байна. Тариурын хувьд долоон чингэлэг тариур боомтууд дээр гацсан байна. Яг одоогийн байдлаар сая орчим тариурын нөөц байна. Гадуур худалдаанд 400 мянга орчим тариурын нөөц байна. Өнөө маргаашгүй контейнерээр сая 200 мянга орчим тариур орж ирнэ. Харин вагоноор 270 мянга орчим тариур орж ирнэ" хэмээлээ.

Шадар сайд С.Амарсайхан: Вакцинд хамрагдах 5-11 насны 513 мянган хүүхэд байна
Шадар сайд С.Амарсайхан: Вакцинд хамрагдах 5-11 насны 513 мянган хүүхэд байна
 
Автомашин шатаж 62 настай эрэгтэй амиа алджээ
Автомашин шатаж 62 настай эрэгтэй амиа алджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.