
УИХ-д өргөн мэдүүлсэн 2027 оны төсвийн төсөл нь Үндсэн хууль, бусад хууль зөрчсөн байж болзошгүй гэж Ардчилсан нам үзэж, улмаар ҮХЦ-д хандахаа мэдэгдээд байсан. Тодруулбал, 2026 оны төсвийн тодотгол, 2027 оны төсвийн төсөл нь улс орны эдийн засгийг сөхрүүлэх, өрийн дарамтад оруулах эрсдэлтэй гэсэн шүүмжлэл дагуулж байгаа. Тэгвэл эдгээр төслүүд нь Үндсэн хууль, бусад хуулиудыг зөрчсөн байж болзошгүй асуудал тавигдаж байна. Учир нь төсвийн тодотголыг дагуулж төсвийн харилцааг зохицуулдаг хуулиудыг өөрчлөхөөр өргөн барьсан, төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн шаардлагуудыг өөрчлөхөөр төлөвлөсөн зэрэг олон асуудлууд бий. Тиймээс Үндсэн хуульд нийцэх эсэх нь эргэлзээтэй төсвийг хүлээн авч, УИХ-аар хэлэлцүүлэх нь УИХ-ын дарга С.Бямбацогт Үндсэн хууль зөрчсөн үйлдэл гэж үзсэн юм.
Тэгвэл энэ талаар өнөөдөр чуулганы хуралдааны үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Өнгөрсөн долоо хоногт "УИХ-ын дарга хууль дээдэлж ажиллахгүй байна" зэрэг дөрвөн үндэслэл бүхий хүсэлтийг ҮХЦ-д гаргасан" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!