NBA-ийн аварга Dwight Howard 15 жилийн дараа Монголд ирлээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
2 минут 1 секунд

NBA-ийн аварга, сагсан бөмбөгийн Алдрын танхимын гишүүн Dwight Howard өчигдөр буюу есдүгээр сарын 8-ны 11:00 цагт Монголд хүрэлцэн иржээ.

Тэрбээр Монголд анх 2011 онд Сагсан бөмбөгийн лигийн Бүх оддын тоглолтод оролцохоор ирж байсан бөгөөд ийнхүү 15 жилийн дараа Монголд дахин хөл тавих гэж байна. Dwight Howard энэ удаад “SG Apes” багт нэгдэж, улирлын өмнөх тоглолтод оролцох юм.

Тус баг есдүгээр сарын 9-ний 19:00 цагт “М Банк” аренад “Selenge Bodons” багтай тоглоно. Тоглолтын мэдээлэл болон тасалбарын худалдааг зохион байгуулагч тал албан ёсоор зарласан байна.

Харин Dwight Howard Монголын Дээд лигийн улиралд “SG Apes” багийн бүрэлдэхүүнд тоглох эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Учир нь “SG Apes” түүнтэй холбоотойгоор Монголд ирэх болон “Selenge Bodons”-ын эсрэг улирлын өмнөх тоглолтод оролцох мэдээллийг зарласан болохоос Дээд лигт тоглуулах талаар албан ёсны мэдээлэл гаргаагүй байна.

Dwight Howard-ын амжилтаас NBA-ийн аварга 2020 NBA-ийн 8 удаагийн бүх од Naismith Basketball Hall of Fame-ийн гишүүн NBA-ийн 3 удаагийн оны шилдэг хамгаалан тоглогч 8 удаагийн All-NBA NBA-ийн түүхэнд шилдэг төвийн тоглогчдын нэгээр нэрлэгддэг Howard 2025 онд Naismith Memorial Basketball Hall of Fame-д сонгогдож, 2025 оны ангид багтан албан ёсоор Алдрын танхимд мөнхөрсөн.

Тэрбээр NBA-ийн карьертаа “Orlando Magic”, “Los Angeles Lakers”, “Houston Rockets” зэрэг багуудад тоглож, 2020 онд “Lakers”-ийн бүрэлдэхүүнд NBA-ийн аварга болсон

Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!