Өнгөрсөн онд боловсролын чиглэлээр их, дээд сургууль төгсөгчдийн 18 хувь нь эрэгтэй байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

Хичээлийн жилд бүх түвшний боловсролын байгууллагыг 2025-2026 оны төгсөгчид 238.6 мянга болж өмнөх оны хичээлийн жилээс 5.9 хувиар өссөн хэмээн Үндэсний Статистикийн хорооноос танилцууллаа. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний найман сарын үзүүлэлтийг өнөөдөр танилцуулсан.

2025-2026 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийг 189.6 мянган сурагч, их, дээд сургуулийг 28.4 мянган оюутан төгссөн. Техникийн болон мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагыг 20.6 мянган суралцагч тус, тус төгсжээ.

Ерөнхий боловсролын сургуулийг өдрөөр төгсөгчид өмнөх оны хичээлийн жилээс 12.5 хувиар өссөн байна.

Боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамжаар төгсөгчдийн дийлэнх хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа бол математик, хөдөө аж ахуй, үйлчилгээний салбарын дийлэнхийг эрэгтэй төгсөгчид эзэлж байгаа аж.

“Өнгөрсөн долоо хоногт “УИХ-ын дарга хууль дээдэлж ажиллахгүй байна“ зэрэг дөрвөн үндэслэл бүхий хүсэлтийг ҮХЦ-д гаргасан“
“Өнгөрсөн долоо хоногт “УИХ-ын дарга хууль дээдэлж ажиллахгүй байна“ зэрэг дөрвөн үндэслэл бүхий хүсэлтийг ҮХЦ-д гаргасан“
 
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлуудаар мэдээлэл хийж байна
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлуудаар мэдээлэл хийж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!