Жолоо барих эрхээ хасуулсан үедээ согтуугаар жолоо барьсан тохиолдол хоногт 12 бүртгэгджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 43 секунд

Цагдаагийн байгууллагаас мэдээлснээр энэ сарын 14-нд жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар дахин тээврийн хэрэгсэл жолоодсон 12 гэмт хэрэг бүртгэгдсэн байна.

Жолоодох эрхээ хасуулсан хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд зааснаар 2.7-14 сая төгрөгөөр торгох, зургаан сараас гурван жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах, эсвэл зургаан сараас гурван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэхээр заажээ. Иймд цагдаагийн байгууллагаас жолооч нарыг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхаарууллаа.

МАН-ЫН БҮЛЭГ: 2027 оны төсвийн төслийг хэлэлцэж байна
МАН-ЫН БҮЛЭГ: 2027 оны төсвийн төслийг хэлэлцэж байна
 
Намрын чуулганаар 35 хууль, тогтоолын төсөл хэлэлцэнэ
Намрын чуулганаар 35 хууль, тогтоолын төсөл хэлэлцэнэ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!