Ковидын түр хороо хуралдаж байна. Хуралдаанд Шадар сайд С.Амарсайхан танилцуулга хийсэн. Энэ үеэрээ тэрбээр " "Иргэдийн 69.3 хувь нь нэгдүгээрт тунд, 65.8 хувь нь хоёрдугаар тунд хамрагдсан. Гуравдугаар тунг хийж эхлээд сар гаруйн хугацаа өнгөрч байна. Өнөөдрийн байдлаар 21 хувьтай байна. Дельтавирусаас хамгаалах ганц чухал зүйл нь гуравдугаар тун.
АНУ өчигдрөөс 5-11 насны хүүхдүүддээ Файзер вакциныг хийх зөвшөөрөл олгож, хийж эхэлсэн. 513 мянган хүүхэд вакцинд хамрагдах ёстой. Өнөөдрийн байдлаар вакцинд хамрагдаагүй 1.5 сая иргэнийг гуравдугаар тундаа хамруулж чадвал халдварын тархалт, эрс буурна. Нөөц вакцин 2.1 сая тун байна. Дахиад 800 мянга орчмыг хүлээж авна" гэлээ.