Иргэн Г.Солонго, Г.Адилбиш, Э.Соронзонболд нарыг дахин 30 хоног цагдан хорихоор болжээ

Ангилал
Нийгэм Нийгэм
Огноо
Унших
1 минут 19 секунд

Дорнод аймгийн Матад сумын нутаг дэвсгэрт Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр газрын тосны хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа “Монголиа файсон энержи” компаниас Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын тавдугаар багийн нутаг дэвсгэрт түр байрлуулсан кемпийн ажилчдын байр руу Г.Солонго, Г.Адилбиш нарын иргэд зөвшөөрөлгүй нэвтэрч, эрх чөлөө, эд хөрөнгөнд нь халдаж, цахим орчинд шууд дамжуулалт хийн, цахим орчинд нийтэлсэн байдаг.

Улмаар энэ оны наймдугаар сарын 19-нд Дорнод аймгийн сум дундын анхан шатны шүүх өчигдөр буюу энэ сарын 18-нд хуралдаж, дээрх хоёр иргэнийг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэсэн байна. Тэгвэл прокуророос Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд энэ оны 9-р сарын 9-нд тэдний цагдан хорих хугацааг сунгах тухай саналыг шүүхэд хүргүүлж, улмаар дээрх нэр бүхий хүмүүсийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг нэг сарын хугацаатайгаар сунгаж шийдвэрлэсэн гэдгийг албаныхан мэдээллээ.

ТАНИЛЦ: Цахилгаан түр хязгаарлах байршлууд
ТАНИЛЦ: Цахилгаан түр хязгаарлах байршлууд
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!