Өнөөдрийн байдлаар Монгол, Хятадын хилийн 4 боомт /Даян-Хуньшанзюй, Байтаг-Улиастай, Сүмбэр-Рашаан, Хавирга-Хашаат/-ыг тодорхойгүй хугацаагаар түр хаасан байна. Мөн Булган-Такашикэн, Бургастай-Лаоемяо, Шивээхүрэн-Сэхээ, Замын-Үүд-Эрээн, Бичигт Зүүн хатавч 5 авто замын боомтуудын ачаа тээврийн хөдөлгөөн түр зогссон байдалтай байгаа юм.
Хил хаасантай холбогдуулан зарим бараа бүтээгдэхүүнд хомстол үүсээд байна.
Харин Шадар сайд С.Амарсайхан бараа бүтээгдэхүүний татан авалт хэр байгаа талаар мэдээлэл өгөв. Тэрбээр
-2021 оны 11 дүгээр сард нийт 43 ширхэг чингэлэг, үүнээс 15 ширхэг 20 футын чингэлэг, 28 ширхэг 40 футын чингэлэг эм, эмийн бүтээгдэхүүнийг Тяньжин боомтоос төмөр замаар тээвэрлэх ажлыг зохион байгуулна.
-.ХХААХҮЯ-аас ирүүлсэн жагсаалтад 6 ААН-ийн 70 вагон цагаан будаа, 89 вагон элсэн чихэр ачуулах захиалгыг Хятадын талд хүргүүлэхээр ГХЯ-нд уламжилсан.
-БНХАУ-ын Эрээн өртөөнөөс 60 вагон жимс, нарийн ногоо ачих ажлыг зохион байгуулна.
-2021 оны 11 сард тасалдал үүсэх эрсдэлтэй эм, эмнэлгийн хэрэгслийн 200 тонн бүхий тариур, систем, эмийн түүхий эд, материал болон антибиотик эмийн ачааг БНХАУ-ын Бээжин хотоос, 49,2 тонн ачааг БНСУ-ын Инчон боомтоос онгоцоор онгоцоор тээвэрлэн авч ирэх шаардлага бий болсон гэсэн юм.