БАРИМТ: Төрөөс 3.5 тэрбум төгрөгийн хувьсах зардал авах хүсэлт гаргасан гэх Ерөнхий сайдын ээжийн “Их Засаг Кинг“ сургууль 2025 онд “ОУ-ын хөтөлбөртэй ЕБС байгуулах“ зөвшөөрлийг БЯ-наас авчээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 55 секунд

Ерөнхий сайд Н.Учралын ээж Ж.Цэцэгмаагийн удирддаг "Их Засаг Кинг" сургууль төрөөс хувьсах зардал авахаар хүсэлт өгсөн тухай мэдээллийг Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир мэдээлснээр, олон нийтийн анхаарал, шүүмжлэл хоёрыг зэрэг дагуулаад буй.

Тодруулбал, 2026-2027 оны хичээлийн жилд "Гэрт ойр сургууль" хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр 50 тэрбум төгрөгийг төсвийн тодотголд тусгасан тухай ЗГ-аас мэдэгдсэн. Хөтөлбөрийн хүрээнд Хан-Уул дүүрэгт байрлах гурван хувийн сургуулийн тоног төхөөрөмжийг сайжруулахаар долоон тэрбум төгрөг тусгасан бөгөөд "Их засаг кинг", "Шинэ санаа", "Империал" зэрэг гурван сургууль Боловсролын яаманд хүсэлтээ өгсөн" гэх мэдээллийг Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан.

Ерөнхий сайдын ээжийн гэх "Их засаг кинг" сургууль нь анх 2007 онд байгуулагдсан аж. Үүнээс хойш Ерөнхий боловсролын сургууль байгуулах зөвшөөрлийг Нийслэлийн боловсролын газраас 2020 оны есдүгээр сард авсан бөгөөд 2026 оны тавдугаар сарын 9-нд дуууссан байна.

Түүнчлэн "Олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургууль байгуулах" тусгай зөвшөөрлийг 2025 оны зургаадугаар сард таван жилийн хугацаатайгаар Боловсролын яамнаас авсан байгаа юм.

Байнгын хорооны хуралдааны үеэр гишүүдэд тараагдсан материалд тус сургуулийн нэг сурагчид "оногдох" хувьсах зардлыг 5.5 сая буюу нийт 3.5 тэрбум байхаар байнгын хорооны хурлаар орж ирсэн гэх ч Сангийн сайд З.Мэндсайханы зүгээс няцааж "Ийм материалыг мэдэхгүй" гэх тайлбарыг өгөөд байгаа юм.

“Баруун бүсийн хурд-2026” даншиг наадмаас дөрвөн харваач цолны болзол хангалаа
 
АН-ын бүлэг: Төсвийн тодотгол энэ хэвээр батлагдвал инфляц 18 хувьд хүрнэ гэх тооцооллыг Банкны холбооноос мэдэгдсэн
АН-ын бүлэг: Төсвийн тодотгол энэ хэвээр батлагдвал инфляц 18 хувьд хүрнэ гэх тооцооллыг Банкны холбооноос мэдэгдсэн
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!