
Иргэдийн дунд хүлээлт үүсгээд байгаа "Солонго-1,2" зорилтод бүлэгт чиглэсэн орон сууцны сонгон шалгаруулалт хэзээ явагдах болон бэлтгэл ажил ямар шатандаа байгаа талаар ХББОС-ын сайд Э.Бат-Амгалангаас тодрууллаа.
Тэрбээр "Солонго-1, 2 төслийн эхний ээлжийн 2042 айлын орон сууцанд айл, өрхүүдээ хүлээж авах бэлтгэл ажлыг хангаж байна. Тухайлбал, гадна талбайн тохижилт, авто зам болон дулаан хангамжийн ажил хийгдэж байна. Үүнд 10-14 хоногийн хугацаа шаардагдана.
Түүнчлэн Засгийн газрын хуралдаанаар оруулж, тогтоол гаргах ёстой. Гэрээ нь анхнаасаа хоёр улсын Засгийн газрын тогтоолтой учраас тогтоол гаргаж хүлээлгэж өгөх ёстой юм. Яамны зүгээс есдүгээр сарын 23-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар оруулахаар төлөвлөөд ажиллаж байна. Үндсэндээ аравдугаар сардаа багтаж 14 хоногийн хугацаатай цахимаар бүртгэл, сонгон шалгаруулалт явна.
Ингэхээр айл, өрхүүд арваннэгдүгээр сардаа нүүж орох боломжтой болох байх гэж харж байна. "Солонго-1, 2" хорооллын байрны м.кавдратын үнэ нь тодорхой. Үнийг яамнаас тогтоогоогүй. Анх зээлийн гэрээгээр хийгдсэн үнэлгээгээрээ л үнэлэгдэж байгаа юм. Нэг м.кавдрат нь 4.2 сая төгрөг байна. Харин бүртгэл, сонгон шалгаруулалт шударга явагдана. Учир нь, төр болон хувийн хэвшлийн хамтын оролцоотой, нөхцөлт зээлийн хүрээнд явагдаж байгаа орон сууцны бүртгэл, сонгон шалгаруулалтыг анх удаа цахимаар явуулах гэж байна. Өөрөөр хэлбэл, хүний ямар ч нөлөө орохгүй" гэх тайлбарыг өглөө.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!