
Олон улсын жүдо бөхийн холбооноос өнгөрсөн амралтын өдрүүдэд Унгарын Будапешт хотод зохион байгуулсан “Их дуулга” тэмцээний дараа дэлхийн чансааг шинэчилжээ.
Шинэчилсэн чансаагаар Монголын ихэнх тамирчин 1-3 байр ухарсан бол зарим нь чансаагаа ахиулсан байна.
Тухайлбал, эрэгтэйчүүдийн ангилалд Б.Сүхбат, К.Ёолк, Б.Гончигсүрэн нар нэг, Т.Түмэнжаргал хоёр, Ё.Басхүү гурван байр ухарчээ. Харин эмэгтэйчүүдээс Ж.Анударь, Б.Ням-Эрдэнэ нар нэг, А.Адъяасүрэн хоёр байр хойшилсон байна. Б.Баасанхүү 63 байраар урагшлав6 Будапештын “Их дуулга”-аас хүрэл медаль хүртсэн гавьяат тамирчин Б.Баасанхүү дэлхийн чансааны 53 дугаар байрт эрэмбэлэгджээ.
Ингэснээр тэрбээр ДАШТ-д оролцох боломжтой болсон байна. Тэрбээр хоёр жилийн хугацаанд их спортоос завсарласныхаа дараа тус тэмцээнд оролцсон бөгөөд өмнө нь дэлхийн чансааны 116 дугаарт бичигдэж байжээ. Харин шинэчилсэн чансаагаар 63 байр урагшилсан байна. Мөн Будапештын “Их дуулга”-д оролцсон Монголын бусад тамирчдын чансаа дараах байдлаар өөрчлөгджээ.
Эмэгтэйчүүдийн ангилалд:
- 57 кг: Л.Сосорбарам есөн байр урагшилж, 49 дүгээрт эрэмбэлэгдэв.
- 52 кг: Б.Уранбаяр дөрвөн байр ахиж, 39 дүгээрт жагсав.
- 78 кг: О.Хүслэн дөрвөн байр урагшилж, 114 дүгээрт бичигджээ.
Эрэгтэйчүүдийн ангилалд:
- 60 кг: Н.Мэндсайхан зургаан байр урагшилж, 135 дугаарт эрэмбэлэгдэв.
- 66 кг: Ө.Жанцандорж 64 дүгээр байраа хадгалжээ.
- 66 кг: Ө.Бямбасүрэн анхны “Их дуулга”-ын медалиа хүртсэнээр 446 байр урагшилж, 69 дүгээрт жагсав.
Тэрбээр тэмцээний өмнө дэлхийн чансааны 515 дугаарт бичигдэж байжээ. * 73 кг: Л.Анхзаяа наймдугаар байраа хадгалсан бол Л.Энхдөл 287 байр ахиж, 210 дугаарт эрэмбэлэгдсэн байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!