
Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа байгууллагуудын төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилготой “Явуулын оффис” өнөөдөр Сүхбаатар дүүрэгт ажиллаж байна.
Тодруулбал, Спортын төв ордны урд талбайд 09:00-16:00 цагийн хооронд ажиллаж, ХЗДХЯ-ны харьяа 11 агентлаг, байгууллагын 600 орчим төрлийн үйлчилгээ, лавлагааг нэг дороос авах боломжийг иргэдэд олгож байгаа юм. Иргэд өнөөдөр буюу есдүгээр сарын 15-ны 16:00 цаг хүртэл “Явуулын оффис”-т хандаж, хэрэгцээт төрийн үйлчилгээ, лавлагаагаа авах боломжтой

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!