Монголын 110 орос хэлний багшийг ОХУ-д мэргэжил дээшлүүлэхээр ярилцжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 10 секунд

Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир ОХУ-ын Гэгээрлийн орлогч сайд бөгөөд Төрийн нарийн бичгийн дарга Андрей Алексеевич Корнеевтэй өнөөдөр уулзаж, хоёр улсын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтаар ерөнхий боловсролын салбарын хамтын ажиллагаа, Монгол-Оросын хамтарсан сургуулиудын үйл ажиллагаа, орос хэлний сургалтын чанар болон багшийн мэргэжлийн хөгжлийн асуудлыг хэлэлцсэн байна. Мөн Монгол-Оросын хамтарсан 162 дугаар сургуулийн үйл ажиллагааг зохицуулах Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийн явцыг хэлэлцжээ.

Тус сургуульд 2025-2026 оны хичээлийн жилд “Хилийн чанд дахь орос багш” төслийн хүрээнд ОХУ-ын 15 багш ажилласан байна.

Түүнчлэн Монгол-Оросын хамтарсан 3 дугаар сургуулийн үйл ажиллагааны эрх зүйн орчныг шинэчлэх Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийн талаар ярилцжээ.

Үүнээс гадна 2026-2028 онд Монголын орос хэлний 110 багшийг ОХУ-ын боловсролын байгууллагад богино хугацааны мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах санал болон А.И.Герцений нэрэмжит Улсын багшийн их сургуультай хэрэгжүүлж буй багшийн хөгжлийн хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна. Уулзалтын үеэр талууд хоёр яамны ажлын түвшний уялдаа холбоог бэхжүүлж, ерөнхий боловсролын салбарын хамтын ажиллагааг тогтвортой өргөжүүлэн хөгжүүлэхээ илэрхийлэв.

Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир ОХУ-ын Гэгээрлийн орлогч сайд бөгөөд Төрийн нарийн бичгийн дарга Андрей Алексеевич Корнеевтэй өнөөдөр уулзаж, хоёр улсын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтаар ерөнхий боловсролын салбарын хамтын ажиллагаа, Монгол-Оросын хамтарсан сургуулиудын үйл ажиллагаа, орос хэлний сургалтын чанар болон багшийн мэргэжлийн хөгжлийн асуудлыг хэлэлцсэн байна.

Мөн Монгол-Оросын хамтарсан 162 дугаар сургуулийн үйл ажиллагааг зохицуулах Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийн явцыг хэлэлцжээ. Тус сургуульд 2025-2026 оны хичээлийн жилд “Хилийн чанд дахь орос багш” төслийн хүрээнд ОХУ-ын 15 багш ажилласан байна.

Түүнчлэн Монгол-Оросын хамтарсан 3 дугаар сургуулийн үйл ажиллагааны эрх зүйн орчныг шинэчлэх Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийн талаар ярилцжээ.

Үүнээс гадна 2026-2028 онд Монголын орос хэлний 110 багшийг ОХУ-ын боловсролын байгууллагад богино хугацааны мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах санал болон А.И.Герцений нэрэмжит Улсын багшийн их сургуультай хэрэгжүүлж буй багшийн хөгжлийн хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна. Уулзалтын үеэр талууд хоёр яамны ажлын түвшний уялдаа холбоог бэхжүүлж, ерөнхий боловсролын салбарын хамтын ажиллагааг тогтвортой өргөжүүлэн хөгжүүлэхээ илэрхийлэв.

“Явуулын оффис” Сүхбаатар дүүрэгт ажиллаж байна
“Явуулын оффис” Сүхбаатар дүүрэгт ажиллаж байна
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!