УИХ-ын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. Үүнтэй холбоотойгоор тов ёсоор УИХ-д суудалтай намын бүлгүүдийн хурал 11:00 цагаас товлогдоод байсан юм. Тэгвэл яг одоо УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж байна. Хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Ингэхдээ төсвийн төсөлтэй холбоотойгоор Сангийн сайд З.Мэндсайхан тэргүүтэй албаныхны танилцуулгыг сонсож байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!