УЕПГ: Д.Тогтохсүрэнгийн хэргийг хэрэгсэхгүй болгоогүй. Мөрдөн шалгаж байгаа

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 58 секунд

УИХ-ын гишүүн асан, "Эрдэнэс критикал минерал" ТӨҮГ-ын захирал Д.Тогтохсүрэн нь албан тушаалаа урвуулан ашиглах, үндэслэлгүй хөрөнгөжих гэмт хэрэгт холбогдон шалгагдаж, улмаар цагдан хоригдоод байсан билээ.

Тэрбээр ТӨҮГ-ын захирлаар ажиллах үедээ хууль бус үүрэг өгч 6600 тонн хүдрийн баяжмалыг ачилтын дараалалд оруулалгүйгээр тээвэрлүүлж БНХАУ-ын "Hh" компанид эдийн засгийн давуу байдал бий болгосон, "XE" компанийн захирал Э-гээс бусдаар дамжуулан 100 сая төгрөгийн хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байдаг.

Тэгвэл цахим орчинд болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Д.Тогтохсүрэнгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон гэх мэдээлэл цацагдсан бөгөөд УЕПГ-аас үүнийг үгүйсгэж "Д.Тогтохсүрэнгийн хэргийг хэрэгсэхгүй болгоогүй. Мөрдөн шалгаж байгаа" гэлээ.

УИХ-ын намрын ээлжит чуулган 10.00 цагаас нээнэ
УИХ-ын намрын ээлжит чуулган 10.00 цагаас нээнэ
 
Иргэн Г.Солонго, Г.Адилбиш, Э.Соронзонболд нарыг дахин 30 хоног цагдан хорихоор болжээ
Иргэн Г.Солонго, Г.Адилбиш, Э.Соронзонболд нарыг дахин 30 хоног цагдан хорихоор болжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!