Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Энх-Амгалан: ЕБС-ийн 174 сурах бичигт дүн шинжилгээ хийлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 18 секунд

ЕБС-ийн 35 судлагдахууны одоо ашиглаж байгаа 174 сурах бичигт дүн шинжилгээ хийлгэхээр 2021 оны оны 3 дугаар сард тушаал гаргаж 45 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж, ахлагчаар нь Монгол Улсын Гавьяат багш С.Төмөр-Очирыг томилсон. Энэ ажлын хэсэг өнөөдөр эхний байдлаар дүгнэлт, зөвлөмжөө танилцууллаа. Ингэж дүгнэлт гаргахдаа сурах бичгийн
Агуулга, Арга зүй, Найруулга, зөв бичгийн дүрэм, логик холбоо, Дизайн гэсэн үндсэн 4 хэсэгт төвлөрч ажиллажээ.

Сурах бичгүүд мэдлэг олгоход чиглэж байна. Мэдлэгээ амьдралд хэрэглэх, дадал болгоход дутуу анхаарсан. Сурагчид бие даан ажиллаж, өөрөө мэдлэг бүтээх талд илт хоцрогдсон. Байгалийн ухаан, мэдээлэл зүйн хичээлүүд шинжлэх ухаан, технологийн өнөөгийн хөгжлийн түвшнээс хоцорсон.

Сурах бичигт тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, жендэрийн болон монгол уламжлал, зан заншил харьцангуй бага тусгасан.Сурах бичгийн сэдэв, дэд сэдвүүд болон түвшин хоорондын, хичээл хоорондын логик холбоо алдагдсан, Сурах бичиг зохиогчдыг зөв сонгоогүй, анги бүрийн сурах бичиг зохиогчид, редакторууд өөр өөр байгаа нь дээрх алдаа гарах шалтгаан болсон. Сурах бичиг зохиох, хэвлэх, түгээх ажил цаг хугацаанд баригддаг учир алдаа гаргах, туршихгүй хэрэглээнд нэвтрүүлэх үндэс болдог.

Сурах бичгийг тогтвортой хэрэглэх, Зөв бичгийн дүрэм, уншихад ойлгомжтой цөөн үгтэй байх, найруулгын хувьд анхаарах, Казах сурах бичгийн хувьд хос хэлний боловсрол анхаарах,

Ажлын хэсэг дотроо 13 дэд хэсэгт хуваагдаж ажиллаж байгаа. Ажлын хэсгээс сурах бичиг тус бүрээр 2500 орчим хуудас тайлан бичиж байна. Эндээс гарсан дүгнэлт зөвлөмжийг хэрэгжүүлэх нь хамгийн чухал. УИХ-д өргөн барьсан Боловсролын ерөнхий хууль болон дагалдах хуулийн төслүүдэд сурах бичгийн ажлын хэсгийн зүгээс 20 орчим саналыг тусгуулаад байна.

Хийн хоолойн төслийн ажил хуваарийн дагуу үргэлжилж байна
Хийн хоолойн төслийн ажил хуваарийн дагуу үргэлжилж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.