Боловсролын сайд Л.Энх-Амгалангийн “Савнаасаа хальсан ПОПУЛИЗМ“

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
3 минут 27 секунд

Боловсролын яамнаас Монгол хүүхэд залуусыг "Мэдлэг, ур чадвар"-ын хоцрогдлоос чөлөөлье /бодлогын шинэчлэл/ уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Тус уулзалтад Боловсролын сайд Л.Энх-Амгалан боловсролын салбарт хэрэгжүүлэх тогтоолыг танилцуулав. Энэ үеэрээ "Багшийг ажлын ачааллаас чөлөөлье" сэдвийн хүрээнд "Сүүлийн таван жилд ЕБС-аас сургуулийн менежмент эсвэл хамтран ажиллах нэрээр хувийн сургуулиуд хөтөлбөр хэрэгжүүлж, манай маш олон багшийг цалингаар татсан байна. Төрийн сургуулиудын олон багшийг хувийн сургуулиуд цалингаар татан авчээ. Үүнтэй холбоотой судалгааг бид хийж байгаа. Төрийн өмчийн сургуулиудын шилдэг багш нарыг сүүлийн гурван жилийн дотор ямар нэгэн байдлаар цалин амлаж татсан бол тэдгээр багш нарыгаа буцаан авна. Хэрэв буцааж өгөхгүй бол хувийн сургуулиуд багш авсан төрийн сургуульдаа нөхөн төлбөр төлнө" хэмээв.

Бид зах зээлийн нийгэмд шилжээд даруй 36 жилийн нүүрийг үзэж буй.

Өнөөгийн нийгэмд чадвартай боловсон хүчин хаана ажиллах, нийгмийн баталгааг хаана сайн хангах тэр газартаа ажиллах сонголтоо өөрөө хийнэ.

Нөгөө талаас албан байгууллага өндөр цалингаар чадварлаг боловсон хүчнийг татан нийгмийн баталгааг нь хангаж өгч ажиллуулах нь тухайн байгууллагын асуудал баймаар. Гэтэл Боловсролын сайд багш нарын өөрсдийгөө үнэлүүлэх боломжийг үгүйсгэж буй мэт ийм мэдэгдэл хийсэн нь олон багшийн эрхийг зөрчиж байгаа асуудал биш үү. Улсын сургуулийн нөхцөл байдал өнөөдөр ямар байгаа билээ. Нэг ангид 60 гаруй хүүхэд шахалцаж, нэг ширээнд гурван хүүхэд түлхэлцэж, амьсгалах агаараа ч булаацалдан, чөлөөтэй алхах ч зайгүй орчинд багш нар ажиллаж байгаа. Маш их бичиг цаасны ажлаар дарж, тайлан мэдээ бэлтгэж, хүүхдийн дэвтэр ч засах цаг хангалттай өгдөггүй хэр нь хэдэн сар жил жагсаал цуглаан, ажил хаялт болж байж хэдэн төгрөг болголоо. Тийм байж нэг ангидаа бараг 20-оос хэтрэхгүй хүүхэдтэй ажиллах, цалин сайн олгох, ачаалал бага, нийгмийн баталгааг нь хангаж чадах хувийн сургуультай төр багш нараа булаацалдах нь. Төрд оролцох асуудал, оролцохгүй асуудал гэж баймаар.

Байтлаа бүр хувь хүний сонголтыг үгүйсгэн буцаан татна гэдэг ямар эмгэнэлтэй ажлын арга барил вэ. Хоёр дахь удаагаа Боловсролын сайдаар томилогдсон түүний багшийн ачааллыг багасгах шийдэл нь ердөө энэ үү. Сайдын ажлаа авснаасаа хойш өмнөх сайдаа харлуулж, хийсэн ажлыг нь үгүйсгэн муулахаас өөрөөр өнөөдрийг хүртэл гарт баригдаж, нүдэнд харагдахаар юу хийв.

Хоосон популизм хийж, хувь хүний сонголт, хувийн хэвшил рүүгээ дайрахын оронд авсан ажлаа хийж бодлого төлөвлөх ёстой бус уу. Л.Энх-Амгалан сайдаа...

50 сая төгрөгийн хахууль авч байсан гаалийн улсын байцаагчийг үйлдэл дээр нь баривчилжээ
50 сая төгрөгийн хахууль авч байсан гаалийн улсын байцаагчийг үйлдэл дээр нь баривчилжээ
 
Б.Сэргэлэнбаатар: Нийслэл дээр “халуухан хавар” болж байна
Б.Сэргэлэнбаатар: Нийслэл дээр “халуухан хавар” болж байна
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!