Австралийн өмнөд нутгийн Мельбурн хотын ойролцоо 6.0 магнитудын хүчтэй газаp хөдөлжээ.
Нийгмийн сүлжээнд нийтлэгдсэн дүрс бичлэгүүдээс үзэхэд нэгэн барилгад бага зэрэг эвдрэл үүсэж, Мельбурны төвийн бизнесийн дүүрэгт цахилгаан хангамж тасалдсан байна. Түүнчлэн зарим оршин суугч гудамжинд гарч зогссон нь харагджээ.
“Газар хөдлөлтөөс үүдэн цунамийн аюул нүүрлээгүй” гэдгийг Онцгой байдлын газраас мэдэгджээ. Одоогийн байдлаар хэн нэгэн хүн гэмтэж бэртсэн тухай мэдээлэл алга байна.
“The Guardian” сонинд мэдээлснээр, Викториад 1966 онд Хотхам ууланд 5.7 магнитудын хүчтэй газар хөдөлснөөс хойших хамгийн хүчтэй газар хөдлөлт энэ болжээ.