
Филиппиний өмнөд хэсэгт Женерал Сантос хотын эрэг дагуу өнөө өглөө /2026.06.08/ 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов. Газар хөдлөлтийн улмаас эрэг дагуу нэг метрийн цунамийн давалгаа үүсэж, тог цахилгаан тасарсан байна.
Газар хөдлөлтийн улмаас ойролцоогоор 12 хүн амь насаа алдаж, 200 гаруй хүн бэртэж гэмтээд байгааг албаныхан мэдээллээ.
Тус хотын гамшгийн удирдлагын газрын дарга Арлен Холлерогийн мэдээлснээр эргийн тосгодын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж байгаа бөгөөд гүүрэнд ан цав үүсэж, томоохон шашны дурсгалт байгууламж нурсан байна.
Женерал Сантос нь 700 мянга гаруй хүн амтай бөгөөд өмнөд бүсийн худалдааны төв болсон хот. Тус хотын эдийн засаг туна үйлдвэрлэл дээр тогтдог.
Дэлхийн хамгийн гамшигт өртөмтгий орнуудын нэг болох Филиппин улс нь Номхон далайн галын цагираг дээр байрладаг. Иймд газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт ойр ойрхон болдог онцлогтой. Мөн жил бүр 20 орчим удаа хар салхи, халуун орны шуурганд өртдөг.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!