Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд 3.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 46 секунд

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Оргих багийн төвд /аймгийн төвөөс баруун хойд зүгт 70 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 8 км-т / өчигдөр /05.13/ 21:34:47 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдөлсөн тухай мэдээллийг мөн өдрийн 21:40 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн байна.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Цагааннуур сум дахь Эрэн хайх, аврах салбар болон Цагааннуур сумын Засаг даргын Тамгын газрын дарга, Засаг даргын орлогч нараас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл сул мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлжээ.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт 1500 га орчим талбай өртжээ
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт 1500 га орчим талбай өртжээ
 
Н.Учрал: Түүхий эдийг түүхийгээр нь гаргадаг түүхийг хална
Н.Учрал: Түүхий эдийг түүхийгээр нь гаргадаг түүхийг хална
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.